Бид уул уурхай, авто зам болон иргэний барилга угсралтын
төслийн хүрээнд Монгол Улсад ажил үүрэг гүйцэтгэж буй
ААН, иргэдэд хэрэглээнд нь тохирсон бүх төрлийн тоног
төхөөрөмж, машин механизмын түрээсийн үйлчилгээ санал
болгож байна.
Манай компани таны шаардлагад нийцсэн түрээсийн үйлчилгээ
үзүүлхийн хамт машин механизм, тоног төхөөрөмжийн
ашиглалт, хүчин чадал, онцлогтой холбоотой мэргэжлийн
зөвлөгөө өгч цаг хугацаа, үйл ажиллагааны зардлаа
хэмнэхэд таньд туслах болно.
Та уул уурхай, авто зам болон иргэний барилга угсралтын
ажилд ашигладаг бүх төрлийн хүчин чадал, овор хэмжээ
бүхий 220 орчим тоног төхөөрөмж, машин механизмын
паркаас өөрийн хэрэглээ шаардлагад нийцүүлэн сонгож
болох бөгөөд таны сонголтод тохирох түрээсийн хугацаа
болон түрээсийн үнийн уян хатан нөхцөлтэй үйлчилгээг бид
үзүүлнэ.
Урт болон богино хугацаат уул уурхай, авто зам, иргэний
барилга угсралтын төслийн үйл ажиллагааны хүрээнд тухайн
ажлын шаардлага, онцлогт тохируулан төрөл бүрийн техник
тоног төхөөрөмж, машин механизм ашиглагдах бөгөөд ажил
гүйцэтгэгч ажлын шаардлагад нийцүүлэн бүх төрлийн тоног
төхөөрөмж, машин механизм эзэмших нь үйл ажиллагааны
зардлыг өсгөж ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
Түрээсээр тоног төхөөрөмж, машин механизм ашигласнаар та
дараах байнгын зардал болон эрсдэлээс сэргийлэх
болно: